
17 дугаар жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг лхагва, пүрэв гарагт 10:00-17:00 цагт цахимаар бүртгэх аж.
Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн тул энэ удаагийн барилдаан үзэгчтэйгээр зохион байгуулагдах юм.
Энэ баасан гарагт бөхийн барилдаантай | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.