Шууд Chart

Арваннэгдүгээр сарын лигийн барилдааны бүртгэл явагдаж байна

2021-11-01 12:09:21

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, “ТВ8” телевизийн хамтран хэрэгжүүлж буй телевизийн контент болох Үндэсний бөхийн лигийн арваннэгдүгээр сарын 56 бөхийн барилдааны онлайн бүртгэл эхэлжээ.

Тус барилдааны эхний сарынх нь өнгөрсөн аравдугаар сарын 24-нд болж, 32 бөх зодоглосноос улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Н.Мустафа нар түрүүлж, үзүүрлэсэн бол  их шөвөгт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Э.Сумъяабат нар шалгарсан билээ.

Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай лигт түрүүлсэн бөх гурав, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 500, нэг давсан бөх 200, хоёр давсан бөх 250, барилдаанд зодоглосон буюу нэг давж чадаагүй бөх ч 120 мянган төгрөгийн бай шагнал гардсан юм.

Онлайн бүртгэл өнөөдөр 11:00-19:00 цагийн хооронд lig.mn сайтаар явагдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Арваннэгдүгээр сарын лигийн барилдааны бүртгэл явагдаж байна  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй