
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригийг хүлээн авч уулзлаа.
Дээрх аймаг МҮОНРТ-тэй хамтран ажиллаж, аймагтаа болж буй олон бүтээн байгуулалтын ажлаа олон нийтэд хүргэхэд чухалчилж байгаа аж.
Энэ үеэр Б.Ганзоригтой ярилцахад “Дорноговь аймагт болж бүтэж байгаа ажлыг ярья. Болохгүй байгаа ажлаа ч төр засагт хүргэж, анхааралд нь оруулья гэсэн үүднээс бид өнөөдөр уулзаж байна. МҮОНРТ Дорноговь аймаг хоёрын хамтын ажиллагаа ирэх 2022 оноос эхэлнэ. Манай аймаг их ач холбогдолтой. Учир нь улсын хэмжээнд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг таван аймгийн нэг билээ. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон мега төсөл ч хэрэгжиж байна. Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр бий болгох, төмөр зам барих, тээвэр ложистик гэх мэт. Үүнээс гадна аж үйлдвэрийн бүс нутаг болгохоор төр засгийн бодлого явагдаж байгаа. Энэ бүхнийг олон нийтэд хүргэхээр ярилцлаа” гэсэн юм.
МҮОНРТ 2022 оноос Дорноговь аймагтай хамтран ажиллана | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.