
Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын харцага Ишийн Ламаажав агсны дурсгалд зориулан хөшөө босгоход хандив цуглуулах хүчит бөхийн барилдаан Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болов.
Үүнд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх улсын начин Бердимуратын Серик түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, улсын начин Батбаярын Даваа-Очир, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, аймгийн заан Болдбаатарын Баянсүх нар шалгарсан юм.
Улсын начин Бердимуратын Серик түрүүллээ | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.