Шууд Chart

Мэргэжлийн сүмогийн шинэ эрэмбэ гарлаа

2021-11-02 09:11:05

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансаагаа танилцууллаа.

Озэки, сэкивакэ цолтнуудад өөрчлөлт ороогүй бол Шодаи, Такакэишо нар озэки цолтойгоо, Митакэүми, Мэисэи нар сэкивакэ цолтойгоо тус тус барилдана. Харин Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар сэкивакэ цолтой зодоглоно. Өдгөө 25 настай Кирибаяама Б.Лхагвасүрэн 2015 оноос саняакү цолонд хүрч буй анхны Монгол, 26 дахь гадаад бөх болж байна. Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сард Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар саняакү цолны босгыг алхаж байв.

Мөн Шохозан 37 насандаа дээд зиндаанд эргэн ирлээ.

Кюүшү башё энэ сарын 14-нд Фүкүока Кокүсаи төвд эхэлнэ. Сонирхуулахад, их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа:

Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа:

Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа:

Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэжлийн сүмогийн шинэ эрэмбэ гарлаа  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй