Шууд Chart

Чехийн алдарт бөх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өмсгөлөө дурсгажээ

2021-11-03 17:57:06

Жүдо бөхийн олимп, дэлхийн хошой аварга, Европын таван удаагийн алтан медальт, Чех Улсын алдарт бөх Лукаш Крпалек манай оронд хүрэлцэн ирээд буцсан билээ.

Тэрбээр Булган аймагт 1000 айлын орон сууц барих санамж бичиг байгуулсан.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан, гавьяат тамирчин Х.Баттулгын албан өрөөнд саатсан байна. Тэр үеэр өөрийн нэртэй өмсгөлөө дурсгал болгон хадгалуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чехийн алдарт бөх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өмсгөлөө дурсгажээ  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй