Шууд Chart

Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

2021-11-04 08:26:39

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн.

Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх хүч үзэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа салхийг хагалж шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан.

Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай бөх өнөөдөр Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй