Шууд Chart

М.Мөнхгэрэл тавдугаар байрт оров

2021-11-08 09:27:49

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Сербийн нийслэл Белградад болов. Гурван сарын өмнө ОХУ-ын Уфад болсон залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн “MJ” клубийн тамирчин ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд тавдугаар байрт орлоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальтай Туркийн Зенеп Йетгилд аргагүй туршлага дутан 3:8-аар ялагдлаа. Туркийн бөх өнгөрсөн сард Ослогийн дэлхийн аваргад нэг багшийн шавь, жингийн эгч, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяаг ялж “гомдоосон”.

Хэдийгээр 19 настай М.Мөнхгэрэл медаль хүртэж чадаагүй ч нас залуу, цус шингэн байна, энэ ангилалд дахин дөрвөн удаа даагаа нэхэх боломжтой.

Эрэгтэй бөхчүүдээс тус өдөр барилдсан Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), Б.Сундуйжадамба (70 кг), Д.Батзул (79 кг) нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Мөнхгэрэл тавдугаар байрт оров   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй