Шууд Chart

"Ховд" клубийн тоглогч М.Тэлмүүн хөлбөмбөгийн спортоос зодог тайллаа

2021-11-08 09:55:05

МХБХ-ны 2022 оны улирлын "Hisense Үндэсний дээд лиг"-ийн хоёрдугаар тойргийн тоглолт “СП Фалконс” болон “Ховд” клубийн хооронд явагдлаа.

Тус тоглолт дууссаны дараагаар “Ховд” клубийн тоглогч, спортын мастер Мөнхжаргалын Тэлмүүн хөлбөмбөгийн ногоон дэвжээнээс зодог тайлж буйгаа зарлав.

Тэрбээр анх 1998 оноос эхлэн С.Пүрэвсүх багшийн удирдлага дор хөл бөмбөгийн гараагаа эхлүүлэн нийт 21 жил хөл бөмбөгийн төлөө зүтгэсэн бол 2004-2016 онд Унаганууд клубд С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдлага дор тасралтгүй амжилттай тоглосон юм.

Мөн энэ жил “Ховд” клубийн хамтаар Үндэсний дээд лигт дэвшин тоглосон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Ховд" клубийн тоглогч М.Тэлмүүн хөлбөмбөгийн спортоос зодог тайллаа  
Үзсэн: 5723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй