Шууд Chart

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

2021-11-08 10:40:17

17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэлээ.

Харин их шөвөгт улсын заан М.Бадарч, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Орхонбаяр, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Еркебулан нар үлдсэн юм.

Барилдааныг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын начин Ц.Дуламсүрэн нарын зэрэг зочид үзэв.

Сонирхуулахад, тус барилдааны өмнөх өдөр Үндэсний спортын 14 холбоо нэгдэн Монголын Үндэсний Спортын Хороог шинэчлэн байгуулсан билээ. Тэргүүлэгчдийн нэгдсэн хурлаар Монголын Үндэсний Спортын Хорооны Ерөнхийлөгчөөр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавыг 100 хувийн саналаар сонгосон. Тэгвэл дээрх барилдааны үеэр түүнд Монголын Үндэсний Спортын Хорооны тамгыг албан ёсоор гардуулан өглөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ  
Үзсэн: 4753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй