Шууд Chart

Монгол Улсын аварга Н.Батсуурь самбо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2021-11-15 08:58:45

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод болж өндөрлөлөө.

Эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн долоо, байлдааны самбо бөхийн долоо нийт 21 жинд манай баг тамирчид өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртжээ.

Багийн дүнгээр Монгол аравдугаар байрт жагссан бол бүх Оросын самбо бөхийн холбоо найман алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Беларусь, Украин, Казакстан зэрэг орон удаалжээ.

Тус тэмцээний шагналын сан 231 мянган ам.доллар бөгөөд алтан медалийг дөрвөн мянга, мөнгөн медалийг 3000, хүрэл медалийг 2000 ам.доллар тус тус дагалджээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Н.Батсуурь самбо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ   
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй