Шууд Chart

Аймгийн заан М.Лхагвагэрэл цэргийн арслан цол хүртлээ

2021-11-15 09:42:08

Бүх цэргийн наадам өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан М.Лхагвагэрэл долоо даваан түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн бол Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан Э.Сумъяабат үзүүрлэв.

М.Лхагвагэрэлийн хувьд хэдхэн хоногийн өмнө болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Их шөвөгт Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Г.Бадрах нар шалгарлаа.

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн дээрх наадамд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог билээ.

1992 оноос хойш Бүх цэргийн наадамд түрүүлсэн бөхчүүдээс нэг дархан аварга, хоёр аварга, хоёр гарьд, нэг заан, гурван харцага, 13 начин цолтон төржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн заан М.Лхагвагэрэл цэргийн арслан цол хүртлээ   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй