Шууд Chart

Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг залуу бөх Н.Батбилгүүн хүртлээ

2021-11-22 12:55:34

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 15-17-нд 58 дахь удаагийн үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ болов.

16, 17, 18 насны ангилалд аваргуудаа тодруулсан бөгөөд үүнд 21 аймаг, есөн дүүргийн өсвөрийн шилдгүүд хүч үзсэнээс Төв аймгийн баг тамирчид дараах амжилтыг үзүүлжээ.

  1. Том нас буюу 18 насанд Төв аймгийн Заамар сумын харьяат улсын шонхор, сумын заан Б.Ган-Эрдэнэ 23 даваа, таван унаатайгаар шагналт дөрөвдүгээр байр.
  2. 2. Дунд нас буюу 17 насанд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, залуу бөх Н.Батбилгүүн 21 даваа, найман унаатайгаар наймдугаар байр.
  3. 3. Бага нас буюу 16 насанд Төв аймгийн Заамар сумын харьяат, залуу бөх О.Одбаяр 15 даваа 14 унаатайгаар 15 дугаар байранд шалгарлаа.
  4. 4. 21 аймаг 9 дүүргээс 16, 17, 18 насны ангилалаар багийн нэгдсэн дүнгээр 27 оноогоор шагналт дөрөвдүгээр байранд шалгарлаа.

Мөн жилд нэг удаа болдог тус тэмцээнээр “Уран гараа дэвээ”, “Уран барилдаантай” бөхийн тусгай шагналыг гардуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаад “Уран гараа дэвээтэй” бөхийн шагналыг 17 насанд барилдсан Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат залуу бөх Наадамбатын Батбилгүүн хүртсэн байна.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг залуу бөх Н.Батбилгүүн хүртлээ   
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй