Шууд Chart

Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо

2021-11-24 11:57:45

Олон Улсын Парламентын Холбооны 143 дугаар Ассамблейг тохиолдуулан Ази, Номхон далайн бүлгийн хурал /2021.11.23/-ны 16:00 цагт цахимаар болов. Цахим хуралд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцов.

Хурлаар ОУПХ-ны Гүйцэтгэх хороон дахь Ази, Номхон далайн бүсийн гишүүдийн мэдээллийг, АСЕАН+3 бүлгийн хурлын илтгэлийг сонсож, 2022 оноос Ази, Номхон далайн бүлгийг тэргүүлэх дараагийн улсыг тодруулах тухай хэлэлцэв.

Мөн ОУПХ-ны Эмэгтэй Парламентын Форумын зөвлөлийн гишүүнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ОУПХ-ны 3 дугаар байнгын хорооны дэд Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг дэвшүүлж, Олон Улсын Парламентын Холбооны 143 дугаар Ассамблейд санал болгохоор тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй