Шууд Chart

Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно

2022-01-16 10:53:39

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс айгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүргэсэн бөгөөд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий, О.Хангай нарын зэрэг бөх хүч үзэх нь ээ.  

Сонирхуулахад, дээрх барилдааныг жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд хамгийн анх 2006 онд болж байв.

Тэр жил Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно   
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй