Шууд Chart

"King tug" Н.Төгсцогтын тулаан ирэх бямба гарагт болно

2022-01-16 12:14:24

Монгол Улсын гавьяат тамирчин Т Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийх гэж байна.

Тулаан энэ сарын 22-нд буюу ирэх бямба гарагт болох товтой байна.

Тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino" цогцолборт болох учиртай. Энэ үдшийн Co-main event юм.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"King tug" Н.Төгсцогтын тулаан ирэх бямба гарагт болно   
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй