Шууд Chart

Д.Чойжамц: Хүн болгон хүнийг муу хэлэхээсээ өмнө бодож үз

2022-01-19 11:36:32

-Ёс зүй гурван янзаар илэрдэг. Бие, хэл, сэтгэлийг нь хар. Бие, хэл хоёр нь сэтгэлийн толь. Биеийг хар, яаж өөрчлөгдөж байна, хэлийг нь судлаад үз дараа нь гэр оронд очоод хэлбэржилтийг нь хар. Хүн гэдэг бол бие, хэл, сэтгэл гурвын илэрхийлэл учраас эндээс эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хэрхэн бөх байгааг ч харж болно. Хүн болгон хүнийг муу хэлэхээсээ өмнө бодож үз. Өөрийгөө ганцхан хором дүгнээд үз. Магадгүй машин бариад зам дээр явж байтал урдуур чинь өөр машин дайрахад "Яадаг моньд вэ" гэхийн оронд "Аав, ээжийнх нь бие нь өвдсөн юм болов уу" гэдэг ч юм уу их л яаралтай ажил гарч дээ хөөрхий гэж бодоод үз. Тэр агшинд л тайвширчихна. Урьтаж уурлахаасаа өмнө учир шалтгааныг нь заавал бодож, ухаж бай. Чиний бодож буй бодол, үйлийн үр өөрт чинь ирдэг. Чи сайхан зүйл бодож, сайн зүйл хийж явбал жаргал ирнэ. Диваажин чинь өөрийн үйлдсэн үйлийн үр дүн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Чойжамц: Хүн болгон хүнийг муу хэлэхээсээ өмнө бодож үз  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй