Шууд Chart

Тэрүнофүжи, Митакэүми нар башёг тэргүүлж байна

2022-01-19 12:05:50

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн тавдугаарт эрэмбэтэй Оношотой барилдаж, ес дэх даваагаа авлаа.

Харин башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Митакэүми маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Хокүтофүжитэй барилдаж, өвдөг шороодов. Ингэснээр Тэрүнофүжи болон Митакэүми нар хоёулаа есөн даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. Тэдний араас найман даваа, хоёр унаатай Такарафүжи, долоон даваа, гурван унаатай Тамаваши, Охо, Котоэко, Котоновака нар бичигдэж буй.

Озэки Такакэйшо бэртлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон бол озэки Шодаи тааруу барилдаж байна. Тэрбээр өчигдөр сэкивакэ Таканошод ялагдсанаар дөрвөн даваа, зургаан унаатай боллоо. Бусад Монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нар өрсөлдөгчөө дийлж, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар өвдөг шороодов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи, Митакэүми нар башёг тэргүүлж байна  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй