Шууд Chart

МҮБХ шийдэл гаргаж чадахгүй бол сар шинийн барилдаан ч цуцлагдаж магадгүй болох нь ээ

2022-01-19 15:07:15

 

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид үүсээд буй нөхцөл байдлын талаар өчигдөр хуралдсан ч шийдэл олж чадалгүй таржээ. Энэхүү хуралд даян аварга Н.Батсуурь оролцож, өөрийн байр сууриа илэрхийлж, удахгүй болох сар шинийн барилдаанд барилдана гэдгээ мэдэгдсэн аж. Ийнхүү шийдэл олоогүй ширүүхэн үргэлжилсэн тэргүүлэгчдийн хурал ирэх баасан гарагт дахин хуралдахаар товложээ.

Өнгөрсөн амралтын өдөр "Жем интернэйшнл" группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлсэн ч зарим бөх эсэргүүцэл үзүүлж, улмаар барилдаан цуцлагдсан билээ.

Тодруулбал, улсын харцага О.Хангай, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын зэрэг бөх даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын зэрэг бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийг барилдахыг эсэргүүцэж, барилдаагүй юм.

Энэ байдлыг засч, залруулахгүй бол сар шинийн барилдаанаар мөн ийм байдал үүсч, бөхчүүд талцаж, улмаар уламжлалт барилдаан цуцлагдах нөхцөл үүсээд байна.

Барилдах эрхээ 11 сараар хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Бат-Орших нарын барилдах эрх сэргэсэн нь маргаан дагуулаад байна.

Өдгөө бөхийн холбооны тэргүүлэгчид болон үүрэг гүйцэтгэгчээр дараах төлөөлөл ажиллаж байна.

Үүнд:

Улсын арслан Д.Ганхуяг

Улсын арслан Д.Азжаргал

Улсын гарьд Б.Гантогтох

Улсын гарьд Д.Рагчаа

Улсын гарьд И.Доржсамбуу

Улсын харцага Г.Элбэг

Улсын харцага Л.Бадарч

Улсын харцага Д.Батболд

Улсын начин Д.Жанчивдорж

Гарын даа Ё.Амарбаясгалан

Улсын засуул Р.Сампилдондов

Бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

Бөх судлаач Л. Ням

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав

Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮБХ шийдэл гаргаж чадахгүй бол сар шинийн барилдаан ч цуцлагдаж магадгүй болох нь ээ   
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй