Шууд Chart

Н.Төгсцогт, Сакариа Лукас нарын тулаан шүүгчийн шийдвэрээр тэнцлээ

2022-01-23 11:28:20

Монгол Улсын гавьяат тамирчин, "King Tug" хочит Н.Төгсцогт Намиб Улсын тамирчин "Цөлийн шуурга" хочит Сакариа Лукастай тулалдаж, тэмцээн шүүгчдийн шийдвэрээр тэнцээгээр өндөрлөв.

Тэд 57,2 кг-ын жинд, 10 раунд өрсөлдсөн бөгөөд Атлантик хотын Боргата зочид буудал, казиногийн цогцолбор газарт болов.

Уг нь Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай өрсөлдөх байсан ч уг тамирчин “Covid-19”-ийн халдвар авсан тул ийнхүү солигдсон юм.

Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ. 2006 оноос хойш боксоор хичээллэж буй тэрбээр хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард Мексикийн Марко Алехандро Чаблийг ялжээ.

Харин манай улсын тамирчин мэргэжлийн бокст хөл тавьснаасаа хойш 14 тулаан хийж, 12 ялаад байна. Өдгөө 29 настай тэрбээр сүүлд 2021 оны долоодугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогт, Сакариа Лукас нарын тулаан шүүгчийн шийдвэрээр тэнцлээ  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй