Шууд Chart

А.Ариунзаяа: Цагаан сараар гурав хоног амарна

2022-01-29 13:57:16

, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын өдөр үү эсвэл амралтын өдөр байх уу гэсэн эргэлзээ үүсээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хаягаараа үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд Цагаан сараар 3 хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.

“Энэ жил шинийн 3-н гэж байхгүй, харин хоёр шинийн долоонтой” гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал.

Цагаан сараар гурван хоног амарна.

Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй.

Ирэх жил хэрвээ Шинийн 2-н гэж байхгүй гэсэн ч зарчим баримтлах нь зөв гэж үзэж байна” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Ариунзаяа: Цагаан сараар гурав хоног амарна  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй