
XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.
Энэ даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, улсын харцага Н.Золбоо Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, аймгийн арслан Ж.Алтаншагайд өвдөг шороодлоо.
Бөх сонирхогчид Н.Золбоог энэ барилдаанд дээгүүр барилдах болов уу хэмээн харж байсан ч ийнхүү үзэгчдийн суудал руу шилжив.
Сонирхуулахад тус барилдаан 1963 онд “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулагдаж байв.
Улсын харцага Н.Золбоо өвдөг шороодлоо | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.