
МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үхэр жилийн “Цагийн хүрдийн баатрууд-2021”-аа шалгарууллаа.
Энэхүү уламжлалт арга хэмжээнд өнгөрөгч онд олон сайхан үйлийг бүтээсэн эрхэм нэрээ мөнхөлж, “баатар” болдог заншилтай.
“Студи-600”-д болсон тус арга хэмжээ Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Алтан цамхаг” аялгууг Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид тоглосноор эхэлсэн юм.
“Цагийн хүрдийн баатрууд-2021”-ийн шагналтнуудыг дараах байдлаар танилцуулъя.
- Энэрэнгүй үйлстэн: ХӨСҮТ-ийн захирал Т.Билэгтсайхан ахлагчтай хамт олон.
- Баатарлаг үйлстэн: ОБЕГ-ын үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын аврагч Б.Батчулуун.
- Нийгмийн хариуцлагатай компани: Уулын баяжуулах Эрдэнэт ТӨҮГ.
- Шилдэг татвар төлөгч: “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг.
- Байгальд ээлтэй хүн: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз.
- Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэгч: “Монгол Базальт” ХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Ариунболд
- Оюунлаг хүн: Хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Конгрессын номын сангийн Ази, Ойрхи Дорнодын хэлтсийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, М.Саруул-Эрдэнэ.
- Шинжлэх ухааны нээлт: ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга “Эсрэг биетийн оношлуур” бүтээлээрээ.
- Үлгэр жишээ гэр бүл: “Хөдөөний айл” ТББ-ын тэргүүн Ч.Ерөөлтүвшин, түүний гэргий, шим судлаач С.Буянтогтох нар.
- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч: “Мандал даатгал” ХК.
- Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч: “GiMEX” ХХК-ийн захирал Ж.Ганхуяг.
“Цагийн хүрдийн баатрууд-2021”-ийн эзэд тодорлоо | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.