Шууд Chart

ОХУ-ын уран гулгагч Камила Валиева итгэл төгс тэргүүлж байна

2022-02-06 13:06:23

Бээжингийн өвлийн олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэр өнөөдөр явагдаж байна. Өчигдөр бүжиг, спорт хос, эрэгтэй богино үзүүлбэрийн дараа АНУ-ыг баг 28 оноотой тэргүүлж, ОХУ 26 оноотой удаалж байв.

Тэгвэл өнөө өглөө эмэгтэй богино үзүүлбэр болж, Оросын тамирчин Камила Валиева итгэл төгс тэргүүлж, багаа эхний байрт авч ирлээ. Хоёрдугаар байрт Японы Вакаба Хигучи, гуравт Канадын Мэдлин Шизас оров.

Үүний дараа эрэгтэй чөлөөт үзүүлбэр эхэлнэ. АНУ-ын баг Нейтан Чений оронд Винсент Чжоуг гаргах бол ОХУ-аас Марк Кондратюк гулгана.

Дөрвөн үзүүлбэрийн дараах байдал:

  1. ОХУ — 36.
  2. АНУ — 34.
  3. Япон — 29.
  4. Канад — 24.
  5. Хятад — 22.
  6. Гүрж — 22.
  7. Итали — 20.
  8. Чех — 15.
  9. Герман — 8.
  10. Украин — 8.

Эхний таван баг чөлөөт үзүүлбэр үзүүлэх эрх авсан бол маргааш багийн тэмцээн өндөрлөнө.

Маргааш:

9:15 — спорт хос, чөлөөт үзүүлбэр

10:30 — бүжиг, чөлөөт үзүүлбэр

11:35 — эмэгтэй, чөлөөт үзүүлбэр

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын уран гулгагч Камила Валиева итгэл төгс тэргүүлж байна  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй