Шууд Chart

Ц.Цогтбаатар Парисаас дөрөв дэх медалиа гардлаа

2022-02-06 13:13:12

Парисын Их дуулгын тэмцээний эхний өдөр Монголын жудочид алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг жингийн барилдаан болсон юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү аваргын төлөөх барилдааны нэмэлт цагт БНСУ-ын жүдоч Ан Баулыг цэвэр ялан алтан медаль хүртэж Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа зүүлээ.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д жүдоч Цэнд-Очирын Цогтбаатар Узбекистаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас дөрөв дэх медалиа гардлаа. Ц.Цогтбаатар өмнө нь тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цогтбаатар Парисаас дөрөв дэх медалиа гардлаа  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй