Шууд Chart

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өндөрлөлөө

2022-02-16 10:19:00

МХБХ-ны 2022 оны эхний зохион байгуулж буй Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад Футзалын нэгдүгээр лиг болон өсвөр насны хүүхдийн тэмцээнд оролцож буй клубүүдэд ажиллаж байгаа нийт 14 дасгалжуулагч амжилттай оролцлож өндөрлөлөө.

Тус сургалт Олон улсын “Улаанбаатар” их сургуульд онол, практик хосолсон хэлбэрээр явагдлаа.

Тус сургалтыг Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч төдийгүй Азийн ХБХ-ны Футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир удирдаж явуулсан бол энэхүү сургалтад оролцсон дасгалжуулагч нарт МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг болон Футзал элсний хөл бөмбөг хариуцсан мэргэжилтэн Р.Жаргалсайхан нар амжилтыг хүслээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өндөрлөлөө  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй