
Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг жүдо бөхийн шүүгчийн зэрэг олгох, шинэ залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ.
Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцсон олимпын зэрэглэлийн шүүгч тэрбээр алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүсэн билээ.
Т.Энхцэцэг нь олимпын финалын барилдааныг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч, 1988 оноос хойш финалын барилдааныг шүүсэн анхны монгол хүн болсон ба олимпын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Сүхбаатарын одонгоор шагнаж урамшуулсан билээ.
Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.