Шууд Chart

"Пушкаш академ"-ийг зорих тамирчидтай гэрээ байгууллаа

2022-03-07 09:19:36

Монголын хөлбөмбөгийн холбоо 2016 оноос Унгар Улсын Пушкаш хөлбөмбөгийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр өсөх ирээдүйтэй шилдэг тоглогчдыг илгээсээр ирсэн билээ.

2022 оныг хүртэл нийт 12 тамирчин алдарт Френц Пушкашийн нэрэмжит тус академид суралцсан бөгөөд тэдгээр тамирчдаас Ганболдын Ганбаяр Монгол тамирчдаас анх удаа Европийн мэргэжлийн багтай гэрээ байгуулж, цаашлаад Словак улсын лигт тоглож байна.

Тус хамтын ажиллагааны түүчээ болгож “Дэрэн” клубийн тамирчин Н.Ананд болон Ховд аймгаас гаралтай Г.Оюунбадрах нар тун удахгүй Унгар улсыг зорих гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо хоёр тамирчинтай болон тэдний асран хамгаалагч нартай гэрээ байгуулж амжилт хүслээ. 

Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцсон бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар, дасгал ойлгож буй байдлыг нь ханган дээрх хоёр залуу хөлбөмбөгчнийг сонгожээ.

Ийнхүү тэд Пушкаш академид суралцах 13 болон 14 дэх тамирчид болж байгаа юм. Монголын нийт хөлбөмбөг сонирхогчдын нэрийн өмнөөс хоёр тамирчиндаа эрүүл энх, спортын өндөр амжилтыг хүсье.

2016 оноос хойш Пушкаш академид суралцсан тамирчид:

- Г.Ганбаяр

- Д.Тэмүүлэн

- О.Хантэнгэр

- Б.Амгаланбат

- П.Ууганбаяр

- А.Дөлгөөн

- Б.Ган-Эрдэнэ

- Ж.Эрдэнэзолбоо

- Э.Саруулбуян

- Г.Буяннэмэх

- Х.Чингүүн

- Г.Дөлгөөн

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Пушкаш академ"-ийг зорих тамирчидтай гэрээ байгууллаа  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй