Шууд Chart

"Football for school" хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлнэ

2022-03-17 12:41:46

Хөлбөмбөгийн суурь бүтэц болох грассрүүтс буюу нийтийн хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг нь сургуулийн хөлбөмбөг. Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч, хүүхэд бүр тоглож, хөгжих эрхтэй.

Үүнийг гол зорилго болгон Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Боловсролын Ерөнхий Газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний хөтөлбөр болох “Football for School” хөтөлбөрийг ОУХБХ-ны дэмжлэгтэй Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт 170 сургуульд хэрэгжүүлэх юм. 

Мөн хүүхдүүд аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэхийг гол зорилго болгож байна. Цаашид тус байгууллагууд хамтран сургуулийн талбайн хөлбөмбөгийн ‘’Dream goal’’болон футзалын “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. 

Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд хөгжих, тэдний нэг бүр нь хөлбөмбөг тоглох боломжийг хангах нь талуудын хамтын зорилго байх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Football for school" хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлнэ  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй