Шууд Chart

Үндэсний шигшээ баг Бангладеш Улсад хүрэлцэн очжээ

2022-03-28 09:31:15

Монгол Улсын Үндэсний шигшээ баг (FIFA DAYS) буюу ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд эхний нөхөрсөг тоглолтоо Лаос улсын шигшээ багтай тоглосон бол дараагийн тоглолтоо бид Бангладеш Улсын шигшээ багтай тоглохоор очоод байна.

Манай шигшээ баг өчигдөр тоглолт явагдах Sylhet хотын "Sylhet District" цэнгэлдэх хүрээлэнд Ичиро Оцука дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ амжилттай хийсэн юм.

Монголын Үндэсний шигшээ баг 2002 оны ДАШТ-ны эрхийн төлөө Азийн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолт Саудын Араб улсад явагдаж, Бангладеш Улсын шигшээ багтай 2001 оны хоёрдугаар сарын 12-нд 3-0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн ч хариу тоглолт хоёрдугаар сарын 19-нд явагдаж манай шигшээ багаас Д.Баярзориг 36', Б.Буман-Учрал 90+4' гоолуудыг оруулж 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авсан түүхтэй билээ. 

Тэгвэл энэ удаад гурав дахь удаагаа тоглох ОУХБХ-ны нөхөрсөг тоглолт маргааш Улаанбаатар хотын цагаар 20:00 цагаас явагдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ баг Бангладеш Улсад хүрэлцэн очжээ  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй