Шууд Chart

Перугийн шигшээ баг АНЭУ, Австралийн аль ялсантай өрсөлдөнө

2022-03-31 08:46:48

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Өмнөд Америкийн хэсгийн тоглолтууд өчигдөр явагдлаа.

Өмнөд Америкаас Катар явах дөрвөн баг хэдийнэ тодорсон байсан тул гол анхаарал тавдугаар байр эзлэх багт хандаж байв. Учир нь тавд орсон баг Азийн хэсгийн багтай халз тоглолт хийх эрхтэй болох байв.

Перугийн шигшээ Парагвайг 2:0 ялснаар Азийн АНЭУ, Австралийн аль ялсантай өрсөлдөх болсон юм. 

Өмнөд Америкийн хэсгийн хойшлогдсон Бразил, Аргентины тоглолтын хуваарийг ФИФА дараа зарлах болжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Перугийн шигшээ баг АНЭУ, Австралийн аль ялсантай өрсөлдөнө   
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй