Шууд Chart

ОХУ гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрчээ

2022-05-17 13:44:58

Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам "Азовсталь" гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг гаргах талаар Украины талтай тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ.

Украины зүүн хэсэгт Орос, Украины цэргийн хүчний хооронд ширүүн тулаан үргэлжилж байгаа энэ үед Мариуполь хотын гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Эдгээр цэргүүдийг Донецк дахь эмнэлгийн байгууллагад хүргэнэ гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ. Тус эмнэлэг нь Оросыг дэмжигч хүчний мэдэлд байгаа юм.

Мөн "Украины цэргүүд ОХУ-тай залгаа хилд хүрч, алдагдсан газар нутгаа эргүүлэн авч байна" гэж Харьковын амбан захирагч орон нутгийн хэвлэлд ярьжээ. Харин Мариуполь хотын дарга Вадим Бойченко Оросууд шархадсан цэргүүдийг шилжүүлэх тохиролцоонд хүрсэн хэдий ч, энгийн иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэхэд саад хийхийг оролдож байна гэв.

Хотын дарга даваа гарагт NHK телевизэд өгсөн онлайн ярилцлагадаа, хотын газар нутгийн 90 орчим хувийг Оросын зэвсэгт хүчин эзэлж, 100 мянга гаруй энгийн иргэн гацсан хэвээр байгаа гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрчээ   
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй