Үер усны аюулын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-аас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт болон хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
Тиймээс иргэд, аялагч та бүхэн аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорихдоо тухайн газар, нутгийнхаа онцлогийг судалж, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.
| Хараа голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.