Шууд Chart

Алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэв

2026-07-20 11:23:20

Баяр, наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 176 алба хаагч давхардсан тоогоор 1632 хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний объектод урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулж, 1748 иргэнд зөвлөмж хүргүүлэн, 3588 зөрчил илрүүлж, 1688 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтад нийт 63 алба хаагч 18 нэгж техник хэрэгсэлтэйгээр байрлан бэлэн байдлыг хангаж ажилласан. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Төрийн дээд хэмжээний айлчлалын хамгаалалтад нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 418 алба хаагч, 80 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт болон завьт эргүүлээр Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт 7 маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хорооны нийт 295 алба хаагчид 95 автомашинтай үүрэг гүйцэтгэж гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх яриаг 13484, сэрэмжлүүлэг материалыг 10049 иргэнд хүргэн, голын эрэгт ойр байрлуулсан 1422 автомашиныг холдуулж урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж ажиллалаа.

 


Алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэв  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй