Шууд Chart

Испани Аргентиныг буулган авч, дэлхийн аварга боллоо

2026-07-20 11:35:09

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Аргентинтай тоглолт хийн нэмэлт цагт 1:0-ээр буулган авч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо.

АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод болсон шийдвэрлэх тоглолтын үндсэн цагт хоёр баг гоол оруулж чадалгүй, ялагчийг нэмэлт цагт тодруулсан байна. Тоглолтын 106 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Ферран Торрес торгуулийн талбайд ойсон бөмбөгийг зүүн хөлөөрөө хүчтэй цохиж, Аргентины хаалгач Эмилиано Мартинесыг нэвтлэн тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.

Ийнхүү Испанийн шигшээ 2010 оноос хойш анх удаа, нийт хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөв. Харин 2022 оны аварга Аргентины шигшээ цолоо хамгаалж чадсангүй. Аргентины ахлагч Лионель Месси өөрийнх нь сүүлчийн ДАШТ байж магадгүй хэмээн өмнө нь мэдэгдсэн энэ тэмцээнийг мөнгөн медальтай өндөрлүүллээ.

Испанийн багийн ахлагч Родри тоглолтын дараа аваргын цомыг өргөсөн бол тус багийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте 65 насандаа шигшээ багийг дэлхийн аварга болгосон хамгийн ахмад дасгалжуулагч болжээ.


Испани Аргентиныг буулган авч, дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй