Шууд Chart

Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ

2026-07-20 11:47:03

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээний тоймыг гаргажээ.

Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны 7 дугаар сарын 10-ны мэдээгээр Ховдын Чандмань, Завханы Цагаанхайрхан, Баянхонгорын Гурванбулаг, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу 1 м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ.

Царцааны төрлийн хувьд Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 


Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй