Шууд Chart

Европын холбоо ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хоригийн төслийг хэлэлцэж байна

2022-05-17 13:52:29

Европын холбооны удирдагчид Оросоос нефть импортлохыг хориглох арга хэмжээний талаар тохиролцохоор чамгүй удаан хэлэлцэж байна. Тэд даваа гарагт Брюссельд дахин уулзсан ч тохиролцоонд хүрч чадсангүй.

Гэхдээ ойрын хугацаанд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Германы гадаад хэргийн сайд мэдэгджээ. Европын холбооны удирдагчид Орос улсыг Украинд халдан довтолсноос хойш, тус улсын  эсрэг таван удаагийн хориг арга хэмжээ аваад байна. Тэд ОХУ-аас нефть импортлохыг хориглох тухай зургаа дахь багц хоригийг хэлэлцэж байгаа юм.

Унгар улсаас эхлээд Европын олон Оросоос цахилгаан эрчим хүчээ авдаг. Унгар нь Европын холбооны орнууд дотор Оросын хамгийн ойрын холбоотон юм.

Европын холбооны орнуудын сайд нар түүнчлэн, Украинд 500 сая гаруй америк долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр тохиролцсон байна. Үүнээс гадна Украинчуудад өөрсдийгөө хамгаалахад нь туслах зорилгоор нийт 2 тэрбум гаруй америк доллар төсөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хоригийн төслийг хэлэлцэж байна   
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй