Шууд Chart

Украин Азовсталь үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэлээ

2022-05-18 09:25:53

Украины засгийн газар Оростой олзны цэргүүд солилцох тохиролцоонд хүрсний дагуу Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Тэдгээр цэргийг эмчилсний дараа Оросын олзны цэргүүдээр солилцох, гэрт хүргэх үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулна гэж Украины батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Тодруулбал, Азовсталь гангийн үйлдвэрээс гаргасан цэргүүдээс хүнд шархтай 53-ыг нь салан тусгаарлагчдын хяналтад байгаа Новоазовск тосгонд хүргэсэн бол хөнгөн шархтай 211 цэргийг мөн салан салан тусгаарлагчдын мэдэлд байгаа Донбассыг Оленновск сууринд хүргэжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский "Украины баатрууд амьдаараа бидэнд хэрэгтэй" гэж шархадсан цэргүүдээ нүүлгэн шилжүүлэх үеэр мэдэгджээ. Азовын тэнгисийн гол боомт Мариуполь хот 3 дугаар сарын эхээр Оросын цэргийнхний бүслэлтэд орж, тус хотын Азовсталь гангийн үйлдвэр Украины армийн сүүлчийн бэхлэлт болсон. Түүнээс хойш 2 сар гаруйн хугацаанд Украины цэргүүд болон энгийн иргэд Азовсталь гангийн үйлдвэрийн барилгад толгой хоргодож байна.

Бүслэгдсэн Украины цэргүүд Оросын армитай тулалдсаар байна. Энэ сарын эхээр Киев Москвагийн тохиролцооны хүрээнд тус үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Одоо тэнд цөөн  энгийн иргэн, Украины цэргүүдийн хамт үлдсэн юм байна. Мариуполь хотын барилга байшингийн 90гаруй хувь нь Оросын бөмбөгдөлтөд сүйрсэн гэж тус хотын дарга мэдэгдсэн байна. Одоо үлдсэн цэргүүдээ гангийн үйлдвэрээс гаргаж авахаар ажиллаж байгааг Украины батлан хамгаалахын дэд сайд мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин Азовсталь үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэлээ   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй