Шууд Chart

Олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын тамирчид амжилттай оролцлоо

2022-06-13 19:54:12

Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын Чүнчонь хотоос санаачлан зохион байгуулсан Сун Хюн Миний нэрэмжит Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн нь найрамдалт харилцаат хотуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Иймд тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Ирээдүйн шилдэг хөл бөмбөгчдөдөө амжилт хүсье.

 


Олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын тамирчид амжилттай оролцлоо  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй