Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдал...

2022-07-12 18:41:45

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа удахгүй эхэлнэ.

Тус бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулбал:


Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэнг,


Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг,


Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүхийг,


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэнг,


Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэлийг,


Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгсийг, 


Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгаланг,


Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарамыг,


Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг,


Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Н.Золбоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзулыг,


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадоржийг,


Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын начин Б.Эрдэнэхүү Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрахыг


Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-Очир Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболдыг,


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабатыг


Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг тус тус амлаж,


Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгон, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай нарыг хэн ч амлалгүй тунаж үлдлээ.


Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд ам авсан байдал...  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй