Шууд Chart

Энэ жилийн баяр наадмаар Улсын харцага цолын болзол хангасан бөхчүүд

2022-07-12 19:29:39

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.

Тус даваанд тунаж үлдсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгон аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж, Улсын харцага цолын болзлыг хангалаа.

Мөн Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл Улсын гарьд Б.Гончигдамбаар,

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрах Улсын начин Б.Эрдэнэхүүгээр,

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик аймгийн арслан Э.Сумъяабатараар,

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Х.Оргилболдоор,

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ  аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлээр тус тус зургаа давж, Улсын харцага цолын болзлыг хангаад байна.


Энэ жилийн баяр наадмаар Улсын харцага цолын болзол хангасан бөхчүүд  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй