Шууд Chart

“Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ

2022-10-04 16:47:52

Монголын кино урлагт хуулийн мэргэжлийн байгууллагууд анх удаа хамтран ажиллаж, продюсер, зөвлөхөөр ажилласан хуульчийн ёс зүй, үнэт зүйлийг нийгэмд таниулахад чиглэсэн уг бүрэн хэмжээний уран сайхны киног А.Мөнхтулга зохиолыг нь бичиж, найруулсан бол ерөнхий продюсероор Г.Батзаяа, Э.Золжаргал, ерөнхий зураглаачаар Б.Хатансайхан, ерөнхий зураачаар Б.Баярбат ажиллажээ.

Түүнчлэн “Хуульч” киноны гол дүрд гавьяат жүжигчин У.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, туслах болон бусад дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, М.Дорждагва, Б.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд нар тогложээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй