
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс компанитай хамтран БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэ жилийн “Хангарьд” шагнал гардуулах ёслол өчигдөр болж, дөрвөн төрөлд шилдгүүдээ тодрууллаа.
Тодруулбал, Шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино, шилдэг найруулагчаар Б.Баатар /“Этгээд” уран сайхны кино/, шилдэг зохиолын төрөлд Э.Ган-Очир, Н.Майдар нар /“Дасгалжуулагч” уран сайхны кино/, шилдэг залуу найруулагчийн шагналыг Э.Ган-Очир, шилдэг продюсероор В.Ганзориг /“Трио” уран сайхны кино/ шалгарлаа.
“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарьд” шагналын эзэд тодорлоо | ||
Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.