
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд 11 дүгээр сарын 4–10-нд зураач С.Заяасайханы уран бүтээлийн “Melody of The Steppe” үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.
Тэрбээр эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдэг бөгөөд сүүлийн 17 жил АНУ, Япон, Франц, Хонконг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан Монголын шинэ цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг юм.
Зураач С.Заяасайханы уран бүтээлийн “Melody of The Steppe” үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 17:00 цагт Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд болно. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд ирэх сарын 4-10-нд 10:00-17:00 цагийн хооронд үзэх боломжтой аж.
С.Заяасайханы “Melody of The Steppe” уран бүтээлийн үзэсгэлэнг АНУ-д дэлгэнэ | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.