Шууд Chart

УДБЭТ-ын гоцлол дууны анги байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

2022-11-30 09:30:12

УДБЭТ-ын гоцлол дууны анги байгуулагдсаны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тодруулбал, 1951 онд Хөгжимт драматик театрт нэгэн дэвшил гарсан нь Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам” дуурь тавигдсантай салшгүй холбоотой. Уг дуурьт гоцлол дуучид ачааны хүндийг үүрсэн нь ХДТ-ын бүрэлдэхүүнд гоцлол дуучид гэсэн бие даасан уран бүтээлчид байх ёстойг харуулсан байдаг.

Ийнхүү 1952 оны аравдугаар сарын 6-нд театрын дарга Н.Цэгмэдийн тушаалаар Л.Цогзолмаа, Ц.Пүрэвдорж, Д.Пүрэвсүрэн, Ж.Дорждагва, Ц.Дагванамдал, Д.Баатар, О.Даваадорж, Д.Чулуун, М.Нямсүрэн, Д.Долгоржав, М.Шинэхүү, В.Долгор нарын бүрэлдэхүүнтэй гоцлол дууны анги байгуулагджээ.

Тус анги үүсэн байгуулагдсан 70 жилийн түүхэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, Х.Уртнасан, ардын жүжигчин Д.Жамъяанжав, Д.Жаргалсайхан, А.Хавлааш, Ч.Мөнхшүр, А.Долгор, Б.Жавзандулам, гавьяат жүжигчин Д.Банди, Ц.Дагванамдал, А.Загдсүрэн, А.Бүтэд, П.Цэвэлсүрэн, О.Ичинхорлоо, А.Дашпэлжээ, М.Ерөө, М.Найдалмаа, Ж.Цэцгээ, А.Энхтайван, Т.Баясгалан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, М.Болд, Э.Амартүвшин нарын зэрэг алдартай дуучин төрөн гарсан билээ.

Дуурийн дуулах урлаг гэдэг нарийн мэргэжил төдийгүй Монгол дуучны дуу хоолой дэлхийн сонгодог урлагийн тайзнаа эгшиглэхэд үе үеийн дуурийн гоцлол дуучид томоохон хувь нэмрээ оруулжээ. Үүний том төлөөлөл болсон ардын жүжигчин Э.Амартүвшин Монгол гэдэг нэрийг дэлхийд таниулж буй.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДБЭТ-ын гоцлол дууны анги байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй