Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг болно

2022-12-02 07:11:38

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Хөдөө аж ахуйн их сургууль

09:00 цагт: “Хөрс хамгаалал, бордоо үйлдвэрлэлийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Бага хурлаар өнөөгийн хүнсний аюулгүй байдалд гол нөлөө үзүүлж буй хөрсний чанар, бордооны импорт, хэрэглээ гэх мэт чухал сэдвээр судлаачид илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулах юм. Утас: 99062806 /ХААИС-ийн Захиргааны байр/


Корпорэйт зочид буудал Конвеншн төв

09:00 цагт: Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн XVI эрдмийн чуулган “Цочмог үеийн сэргээн засах эмчилгээ ба өвдөлтийн менежмент” сэдвийн дор явагдана.


Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар

09:00 цагт: Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн 2023 оны төсвийн төсөөлөл, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх нийтийн сонсгол зохион байгуулагдана. Утас 88094668


Төрийн ордон

09:00 цагт: Шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдын оролцооны талаарх “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг болно. /Их танхимд/

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ.


Миллениум Плаза

10:00 цагт: математикийн олимпиадын хоёрдугаар шат буюу Олон Улсын олимпиадын нээлт болно. Тус олимпиадад Монголоос эхний олимпиадад шалгарсан 103 хүүхэд өрсөлдөхөөс гадна ОХУ, Казахстанаас 20 гаруй сурагч оролцоно. Утас: 95101174


Нийслэлийн Засаг даргын тамгын газар

10:00 цагт: Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын “Үнэн ба эвлэрлийн хороо”-ны төлөөлөгчид оролцсон  "Хүний эрх ба хэлмэгдүүлэлт” сэдвээр  хэлэлцүүлэг ыолно. Утас: 99998817.


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

11:00 цагт: Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкны эрх хүлээн авагчаас авах өр төлбөр болон цаг үеийн асуудлаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хүргүүлнэ. Утас: 95115380, 99149240, 99866128


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Аялал жуулчлалын компаниуд нэгдэж хэвлэлийн хурал хийнэ.


Тэмүүжин-Өрлөг сургууль

11:00 цагт: Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Тэмүүжин-Өрлөг сургуулийн концертын зааланд батлан хамгаалах байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдад зориулсан өдөрлөг болно. Утас: 9908-7767


Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв

11:00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 93 дахь удаагийн арга хэмжээ болно. /Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн зүүн хойд талд/


Монгол ньюс мэдээллийн төв

12:00 цагт: Ардчилсан намын даргын асуудлаар болон иргэн С. Баярцогтын гаргасан мэдээллийн талаар "Монголын Ардчилсан холбооны анхдагч Ахмад зүтгэлтний холбоо"-ны Нийслэл дэх салбараас хэвэлэлийн хурал зарлалаа.


Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо

13:30 цагт: Малын эмч нарын хүсэл сонирхлыг үндэслэн, тэднийг нэгдэх, хөгжих, суралцах, нийгэмд байр сууриа бэхжүүлж зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй малын эмч нарын төлөө шинэ санаа, бодлого, хөтөлбөрүүдийг дэмжих нь бага хурлын зорилготой "Малын эмч нарын бага хурал-2022" арга хэмжээ болно. Утас: 76116770 /Хуучнаар ХХААХҮЯ-ны зүүн талд/


ӨНӨӨДӨР: “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй