Шууд Chart

Баянхонгор аймагт XIX-XX зууны үеийн гоёлын мөнгөн дөрөө хадгалагдаж байна

2022-12-01 14:15:17

Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд XIX-XX зууны үеийн гоёлын мөнгөн дөрөө хадгалагдаж байна.

Монголчуудын адууны соёлтой холбоотой чухал тоног хэрэгслийн нэг нь дөрөө юм. Морь, малд мордох, унаж явахад зориулсан эмээл, тохошны нэгэн эдлэл эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль, мод, төмөр болон бусад олон төрлийн эдээр хийх бөгөөд дөрөөг Монгол, жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялгана.

Музейд хадгалагдаж буй тус дөрөө нь хавирган дөрөө бөгөөд зувцаадах аргаар хийсэн. Мөнгөн түрхэцтэй, хаан бугуйвч, өлзий утас, түмэн насан, алхан хээ, бадамлянхуа, луу зэргийг дүрсэлсэн эмэгтэй хүний дөрөө юм.

Дөрөөг Гурванбулаг сумын малчин н.Батжаргалын ээж нь 1930-1965 оны үед хэрэглэж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 1995 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 237 дугаар захирамжаар хамгаалалтад авч, Музейн сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баянхонгор аймагт XIX-XX зууны үеийн гоёлын мөнгөн дөрөө хадгалагдаж байна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй