Шууд Chart

Төрийн соёрхолт Ц.Гомбосүрэнд “Агуу зохиолч Ф.М.Достоевский" медалийг гардуулна

2022-12-02 08:39:21

Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнд ОХУ-ын төрийн шагнал “Агуу зохиолч Ф.М.Достоевский" медалийг гардуулахаар болжээ.

Шагналыг өнөөдөр 11:00 цагаас Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д олгох аж. Монгол-Оросын найрамдлын 62 дахь өдрүүдийн хаалтын ажиллагааны үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизов Орос-Монголын 101 жилийн түүхт найрамдлын харилцаа, хамтын ажиллагаанд боловсрол, соёлын салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан Монгол Улс болон ОХУ-ын иргэдийг шагнах гэнэ.

ОХУ-ын Соёлын яамнаас Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М.Достоевский 1821-2021” хэмээх медалийг улс орондоо Ф.М.Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд хүртээж буй.

Монгол Улсад дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр Монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж хэмээн түүнийг ийнхүү үнэлж байна.

Тэрбээр алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг Монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлсэн билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төрийн соёрхолт Ц.Гомбосүрэнд “Агуу зохиолч Ф.М.Достоевский" медалийг гардуулна  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй