Шууд Chart

“Miss International 2022” Beauty pageant тэмцээнд Б.Номин-Эрдэнэ оролцож байна

2022-12-05 10:05:08

“Miss International 2022” Beauty pageant тэмцээн албан ёсоор эхэллээ. Дэлхийн өндөр зэрэглэл бүхий топ гурван тэмцээний нэг болох 60 жилийн түүхтэй энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Мисс Монголиа 2022" тэмцээний тэргүүн мисс, үндэсний ялагч Баярхүүгийн Номин-Эрдэнэ шалгарч оролцож байгаа билээ.

Дэлхийн 70 гаруй улсаас Япон Улсын нийслэл Токио хотноо хүрэлцэн ирсэн шилдэг гоо бүсгүйчүүдийг тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Олон улсын соёлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, хатагтай Акеми Шимомүра, Япон улсын аялал жуулчлалын агентлагийн дарга, ноён Такаши Икэмицү нар халуун дотноор угтан авсан байна.

Энэ сарын 13-нд Токио хотноо тус тэмцээний шилдгүүд болон титмийн эзэн тодрох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Miss International 2022” Beauty pageant тэмцээнд Б.Номин-Эрдэнэ оролцож байна  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй