Шууд Chart

Бат хааны тухай кино хийгдэж байна

2022-12-06 15:27:49

Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран Чингис хааны ач хүү Бат хааны тухай өгүүлэх "1242 Gateway to the West" киноны зураг авалт эхэлжээ.  

Унгарт зураг авалтаа эхлүүлээд байгаа тус кино группын хамт олон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад мөн зураг авалт хийнэ гэж байв.  

Уг киноны зохиолч, найруулагч, продюсерээр Арон Хорват, Жоан Лэйн, Билл Чемберлен, Корнел Сипос, Питер Суос, Б.Баяр, Б.Батболд нар хамтран ажиллаж байна.

Киноны зураг авалт 2022 онд эхэлж, 2023 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох гэнэ. Нийт 10.5 сая ам.долларын төсвөөр бүтэж байгаа тус кино 100 орчим минут үргэлжлэх аж. 

Киноны гол үйл явдал 1242 онд өрнөх бөгөөд Чингис хааны ач хүү Бат хаан Монголын баруун хязгаарын хаанаар томилогдон Хятадаас Перс хүртэлх тулалдаанд ялсан ч Европыг довтлох тулаанаа Унгарт очсноор зогсооход хүрдэг байна. 

Унгарын вант улсын армийг Монголчууд Мохигийн тулалдаанд мөхөөхөд зөвхөн Эстергом цайз л саад болж байв. Чингис хааны ач хүү Бат хаан хүчирхэг армиа дагуулан Эстергомын цайзад хүрч ирэхэд цайзын хамгаалагчид эцсийн тулалдаанд бэлтгэнэ.

Монголчуудын цагаан сарын баяр, Евсебиусын ид шидийн зан үйлтэй давхцах үед Пап лам Кардинал Кесареани ирсэн нь хамгаалагчдад итгэл найдвар төрүүлснээр киноны үйл явдал цааш өрнөх аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бат хааны тухай кино хийгдэж байна  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй